Жижиг гариг дэлхий дээр унахаас сэрэмжлэе гэвэл хүн төрөлтөнд залбирал туслана хэмээн НАСА агентлагийн Ерөнхий захирал Чарльз Болден мэдэгдсэн байна. Энэ талаар Британийн «Дейли телеграф» сонинд бичжээ. Тэрбээр "Ойрын үед ийм аюул тулгарвал АНУ-аас ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байх" гэж тайлбарласан аж. Чарльз Болдений энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн хоёрдугаар сард Орос улсын Челябинск муж дээр солир дэлбэрсний уршгаар 1500 гаруй хүн бэртсэн хэрэг явдалтай холбоотой гэж «Дейли телегаф» тодотгожээ. Дашрамд дурьдахад НАСА дэлхийд аюултай гаригийн 95 хувийг илрүүлсэн юм. Харин манай гариг дэлхийтэй мөргөлдвөл том хотыг устгаж мэдэх сансрын биетүүдийн дөнгөж 10 хувийг илрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )