Карла Бруни хөл хүнд болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Францын ерөнхийлөгч Николя Саркози удахгүй үрийн зулай үнэрлэх болсон талаар Closer агентлагаас мэдээлж байна. Одоогийн хүүхдийн хүйсийг тодорхой мэдээлээгүй байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард Саркози эхнэрийн хамт Энэтхэгийн алдарт Таж Махалд айлчилсан билээ. Харин айлчлалын дараа тус сүмийн ажилтан Бруниг хүүтэй болгож өгөөч хэмээн хүсэж мөргөл хийсэн хэмээж байв. Хэрвээ тэргүүн хатагтай жирэмсэн гэдэг нь нотлогдвол 43 настай модель бүсгүй хоёр дахь удаагаа ээж болох аж. Тэрээр 10 настай нэг хүүтэй юм. Харин Саркозигийн дөрөв дэх хүүхэд нь болох юм байна. Тэр анхны эхнэрээсээ хоёр хүүтэй, хоёр дахь эхнэрээсээ нэг хүүтэй. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top