Туркт Улсад хууль бусаар иргэдийг тагнаж, чагнах явдал ихэсчээ. 2002 онд Дотоодын цэргийн тагнуулын алба нийт 380 хүний яриаг нууцаар чагнаж байсан бол, 2012 онд уг тоо 33 622-д хүрсэн гэдгийг тус улсын парламентын тусгай хяналтын хорооны гишүүдэд мэдүүлсэн талаар hurriyetdailynews.com мэдээлжээ.
Ер нь бол Турк Улсын Дотоодын цэргийн тагнуулын алба өнгөрсөн 11 жилийн хугацаанд 470 мянга гаруй хүний яриаг нууцаар чагнасан болохоо албан ёсоор мэдэгдсэн аж.
Дашрамд сануулахад, өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд Ресеп Эрдоаны гэрээс чагнах төхөөрөмж олдож байсан билээ.
.
Сэтгэгдэл ( 1 )
ugaasaa l zewyyyn shd :P