Алдарт "Beatles" хамтлагийн дуучин Жонн Ленноны бэлэвсэн эхнэр Иоко Оно бусдын патентийг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр загварын ертөнцөд хөл тавьж этгээд хэв маяг бүхий дизайнтай бүтээгдэхүүнээрээ алдаршаад байгаа ч түүнийг тойрсон хэл ам патентийн хэргээр үргэлжиллээ.
Загвар зохион бүтээгч Халье өөрийнхөө брэндийн загварыг хуулбарласан хэмээн буруутгаж Иоко Оног Бруклиний шүүхэд өгчээ. Тэрбээр Нью-Йорк хот дахь "Smashing Starlets" хувцасны компанийг эзэмшдэг юм.
Халье Жонн Ленноны бэлэвсэн эхнэр Иоко Оног “Ичгүүргүй” хэмээгээд “Миний санааг хулгайлсан төдийгүй түүнийгээ худалдаанд гаргасан" гэж гомдолложээ.
Сэтгэгдэл ( 0 )