АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд 14 хүнээс бүрдсэн Тагнуулын зөвлөх бүлэг гэж бий. Тэгвэл тус бүлгээс гаргасан нууц илтгэлд тус улсын тусгай албад терроризмтой тэмцэх нэрийдлээр бусад санаа тавих ёстой асуудлуудаас хөндийрсөн гэж дүгнэсэн байна. Тэдний үзэж буйгаар ТТГ-ын үйл ажиллагаа тагнуулын мэдээ олж, дүн шинжилгээ хийх учиртай болохоос цэргийн ажиллагаа явуулах ёсгүй аж. Гэтэл АНУ-ын тусгай албад Хятадын кибер аюул занал, Арабын хавар, Умард Африкийн лалын хэт даврагсад зэрэг хүчтэй анхаарал хандуулах ёстой олон асуудлаас хөндийрөн “Аль-Кайда”-тай хийж байгаа тэмцэл нэрийн дор маш их хүч хэрэгслийг чиглүүлэн ажиллуулж, уламжлалт үүргээсээ гажсан гэж үзэж буйгаа ТТГ-ын шинэ дарга Жорж Бреннан ч хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ терроризмтой хийх тэмцэлд нисгэгчгүй онгоц ашиглан террористуудыг устгах үйл ажиллагааг ТТГ цаашид ашиглах сонирхолтой байгаа аж. Цагаан ордон уг хөтөлбөрийг БХЯ-д шилжүүлэх эсэх талаар судалж байгаа юм. Өдгөө Багдад, Кабул дахь ТТГ-ын товчлогчийн байгууллагад хэдэн мянган гүйцэтгэх ажилтан, шинжээч, туслах ажилтнууд ажиллаж байгаа бол, ТТГ-ын Терроризмтой тэмцэх төвд 2000 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байгаа талаар Washington Post мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
afrikiin tursan amerikiin targ**san ***r yag tentsuu