Жей Ло шинэ амрагаа гайхуулж, Наоми Уоттс таргалсанаа сурталчилав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Оддын халуухан амралт. Энэ хавар ч эрт эхэллээ. Хүүхнүүд ч эрт тайчлаа. Одод ч тансаг амралтын өдрүүдээ эхлүүлж байна. Гэхдээ бүгд биш л дээ. Ингээд өнгөрсөн өдрүүдэд хэн, хэн, хаана амарсан талаар сонирхъё. 

Женнифер Лопес. Мексикийн наран шарлагын газруудад маш дулаан таатай байна. Дэлхийн диваажингийн нэг болох энэ газарт гэнэт Жэй Ло гараад ирэх нь тэр. Тэр энэ удаад царайлаг “мачо” уургалсан байна. Хосууд дотно тэврэлдэн, халуухан үнсэлцэнэ. Гэтэл тэр залуу нь «Латин Америкийн Брэдм Питт» гэгддэг жүжигчин Уильям Леви байх ажээ. Үүнд бүсгүйн нөхөр Марк Энтони их уурлана даа…. Бөөн скандал дэгдэх нь энэ дээ…

За за, эрхэм уншигч танаар жаахан тоглочихлоо. Энэ бол дуучин бүсгүйн шинэ клипний зураг авалт шүү. Леви амраг болж жүжиглэж байгаа аж.

Синди Кроуфорд. Мөн энэ наран шарлагад супер модель Синди Кроуфорд амарч байна. Хэдхэн жилийн өмнө тэрээр Лос-Кабос элит амралтын бааз худалдан авснаасаа хойш эндээс салахаа байсан гэхэд болно. Хамгийн дуртай диваажин нь гэнэ. Синди нөхөр Рэнди Гербертэй далайн эргийн халуун элсэн дээгүүр зугаална. 45-тай гэхэд Синди давгүй л харагдаж байна.

Оуэн Уилсон. Тэр залуу аавын үүрэгт ажилтай байгаа. Хүү нь төрөөд удаагүй байна. Анх удаа хүүгээ амралтанд авч явж байгаа гэсэн. Уилсон энэ удаад Хавайг сонгожээ.

Мэтью Макконехи. Тэр мөн эцгийн үүргийг сайн гүйцэтгэж байна.

Талулла Уиллис. “Хүнд гар”-ын танхай охин. 17 настай Талулла бол Деми Мур, Брюс Уиллисийн том охин. Гэхдээ тийм сайхан гэр бүлээс гаралтай гэхэд хэцүү л охин харагдана. Магадгүй гэр бүлийн салалт ийм байдалд хүргэв үү? Coachella Valley Music хэмээх хөгжмийн наадамд оролцож байгаа нь.

Дэвид Бэкхем. Тэдний гэр бүл өдгөө Малибуд амарч байна. Виктория саяхан тэнд төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Виктория Сильвстедт. Экс-«Мисс Швед». «Плейбой»-н модель. Тэрээр амраг залуу Морис Даббын хамт Монакогийн ойролцоо Лазурын тэнгист амарч явна. Виктория бараг жилийн 364 хоногийг амарч өнгөрөөдөг болоод байгаа.

Наоми Уоттс. «Кинг Конг»-ын амраг энэ бүсгүй гэр бүлийн хамт Барбадост амарч байна. Нөхөр Лив Шрайбер болон хоёр хүү Александр, Сэмюэль нартайгаа. 42 настай бүсгүй маань жаахан фигурээ алдаад байна уу даа….

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top