Өмнөд Солонгосын “Asiana Airlines” компани үйлчлэгч бүсгүйчүүдийнхээ формыг жигдрүүлэхдээ доод хэсгээр зөвхөн даашинз өмсөх дүрэм журмыг мөрдүүлжээ. Гэтэл үйлчлэгч бүсгүйчүүд өмд өмсөх хүсэлтийг удаа дараа гаргасныг Солонгосын Хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл өнгөрсөн сард хэлэлцээд тухайн үйлчлэгч өөрийн хүсэлтээрээ ажлын хувцасаа өмсөхдөө өмд болон даашинзний аль нэгийг сонгон өмсч болно гэсэн заалтыг баталснаар өмдтэй үйлчлэгч бүсгүйчүүд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарсан байна. Дашрамд дурьдахад Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч ч өмд өмсөх дуртэй нэгэн гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )