Залуу нь нас барж, эмэгтэй нь сэхээнд... Энэ харамсалтай явдал Оросын Пермь хотод болжээ. Хосууд галзуу сексийнхээ үед гурван давхрын тагтнаас унаж осолдсон байна. Хэрэг явдал өглөөний дөрвөн цагийн үед Сочинский гудамжинд болсон аж. "Би тагтан дээрээ тамхилж байсан. Манайх тэдний яг доод давхар. Хөрш залуу маань тэр орой залуухан найз бүсгүйгээ гэртээ авчирсан юм. Шөнийг мэдээж сайхан л өнгөрүүлсэн байх. Орон дээрээ ч тогтоогүй бололтой. Уух нь уусан. Гэтэл гэнэт газар хүнд зүйл унах чимээ гарсан. Тэгээд доошоо харсан чинь тэд асфальтан зам дээр уначихсан хэвтэж байсан. Шууд түргэн дуудсан” хэмээн гэрч мэдүүлжээ. Эмнэлгийн тусламж тэр даруй газар дээр нь ирсэн ч залуу нас барсан байжээ. Харин бүсгүйг сэхээн амьдруулах тасаг руу авч явсан байна. Бүсгүйн хувьд эрэгтэйнхээ дээр нь унасан байв.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )