Евро суларч, иен чангарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Еврогийн ам.доллартай харьцах  ханш суларсан бол иен ам.долларын эсрэг чангарсан үзүүлэлттэй байна. Ер нь бол  Европын холбооноос Кипр улсад тавьсан санал еврогийн ханшийг сулрахад хүргэсэн юм. Хадгаламж  эзэмшигчид мөнгөө татаж эхэлсэн нь гэрэл гэгээ үзэж ядаж байгаа Евро бүсэд сэрэмж дагуулсан явдал болсон юм. Түүнчлэн Кипр улсын парламент Европын  холбооны болзлын дагуу хадгаламжаас шимтгэл  авахгүй гэсэн шийдвэрт хүрсэн нь еврогийн ханшийг  ам.долларын эсрэг сүүлийн 4 сарын доод  түвшинд хүрч унахад хүргэлээ. Гэхдээ Кипр улс ямарч байсан тусламж авах тухай мэдээлэл гарсан нь еврогийн  ханшид дэм болж өгсөн юм. За харин иений ханшийн тухайд АНУ-ын Холбооны  нөөцийн  сан  бодлогын  хүүгээ хэвэнд  нь  үлдээж,  сар  бүрийн  85  тэрбум  ам.долларын актив худалдан авалтын хөтөлбөрөө үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь иений ам.долларын  эсрэг ханш сулрахад хүргэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top