Березовскийг 6 долоо хоногоос нааш оршуулахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

ОХУ-ын тэрбумтан Борис Березовский Английн Аскот хот дахь гэрийнхээ угаалгын өрөөнд амиа алдсан талаар  хамгаалагч нь олж мэдсэн тухай мэдээлэл эхлээд түгсэн билээ.

Гэтэл дараахан өрөнд баригдсандаа үнэтэй ховор зургуудаа зарж эхэлсэн шуугиан ч чих дэлдээд авсан.

Эхний ээлжинд шинжээчид түүнийг амиа хорлосон байх магадлал өндөр гэсэн дүгнэлт дэвшүүлсэн юм.

Гэвч Березовскийн эхнэр хэд хоногийн өмнө хэргийн газраас үл мэдэх ороолт олдсон нь түүнийг дүүжилж алсан хэрэгслэл байж болох талаар хэвлэлээр цацсан.

Мөн өчигдөрийн экс тэрбумтаны цогцост хийсэн үзлэгээр  хавирга нь хугарсан байсныг тогтоогоод байна.

Товчхондоо өнгөц, шарх сорви үлдээгүй ч хүч хэрэглэн  хавиргыг  нь гэмтээсэн урьдчилсан таамаг гараад байна.

Шүүх эмнэлэгийн магадлан нарийвчласан дүгнэлт 6 долоо хоногийн дараа эцэслэн  гарах бөгөөд  эцсийн шийд гартал ар гэр төрөл төрөгсөд нь талийгаачийг оршуулахгүй хүлээх болсоныг ” The Guardian”  сонинд өгүүлжээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top