Английн үе залгамжлах ханхүү Уильям телевизийн олон ангит “Аврагч нисдэг тэрэг” кинонд амжилттай тоглож байна.
Би-би-си-гийн шинэ бүтээл эзэн хааны агаарын нисэх албаны 30 настай дэслэгчийн эр цэргийн өдөр тутмын амьдралыг харуулах энэ кино
Уэльсийн нисэх хүчний дарга ханхүү Уильямд болон түүний мэргэжил нэгт нөхдөд зориулагдсан бүтээл юм.
“Хэн нэгний амь амьдралыг аврах шиг зүйрлэшгүй сайхан зүйл хаана байна.Энэ алба өдөр бүр буян үйлдэж байдаг жинхэнэ нэр төрийн ариун үйлс юм” гэж идэр цоглог ханхүү сэтгүүлчдэд бахархалтай өгүүлсэн байна.
“Скай ньюс”-ийн мэдээлсэнээр өнгөрсөн жил Уэльсийн аврах албаны ВВС хоёр баазын нисдэг тэргүүд нийт 566 нислэгээр 470 гаруй хүний амь насыг аварч чаджээ.
“Авран дүүлэгч” ханхүү Уильям хариуцлагатай нэр хүндтэй агаарын ахмадын албаа багаар бодоход энэ оны 9 сар хүртэл хаших юм байна.
Хааны алтан ургийн гишүүн цаашид энэхүү үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Учир нь Англид төдийгүй дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралаас үүдэн эзэн хааны эрэл хайгуул, авран хамгаалах нисдэг тэрэгний баг бүрэлдхүүнийг татан буугдах асуудал хүчтэй яригдаж байгаа юм.
Ханхүү Уильямийн гол дүрд нь тоглож буй телевизийн олон ангит “Аврагч нисдэг тэрэг” кино 4 сарын 8-наас дэлгэцэнд гарах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 1 )
paryak tavichihv** hoorhon z**uu