Орост биеэ үнэлэх нь амьдралын энгийн үзэгдэл болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Орос охид зөвхөн мөнгөөр биеэ үнэлэхээс гадна нүцгэн биеэ ашиглан сургуульд сурч, гадаадад амарч бас тансаг ресторанд ажилд орох болжээ. Ийм аргаар өдгөө Орос даяр нийт таван сая бүсгүй „бизнесээ” хийж байгаа гэх судалгааг гаргажээ. Тэдгээр бүсгүйчүүд долоо хоногт 1-2 удаа л өөрийгөө янз бүрийн замаар „худалдана”. Бусад өдөр нь тэд энгийн л нэг бүсгүй байна. Ажиллана, нөхөртөө үйлчлэнэ, үр хүүхдээ асрана. Энэ үйлдэл нь энгийн үгээр бол зүгээр л нэг „халтур” гэнэ. Хэрвээ гэр бүлтэй бүсгүйчүүд нөхрөөсөө материаллаг хангалтаа сайн авахгүй бол шууд л ийм замыг сонгоход бэлэн байдаг ажээ. «Огонек» сэтгүүл болон «Profi online research» компанийн явуулсан судалгаагаар бүсгүйчүүдийн 61 % нь ийм үйлдэл хийхэд бэлэн байгаа хэмээжээ. Ер нь бол биеэ мөнгөөр үнэлэх биш харин бартерийн аргад шилжсэн гэх үү дээ. Биеэ ашиглуулаад....

Өдгөө Москвагийн гудамжинд улайн цайм биеэ үнэлээд, шалдан гуяа гаргаад зогсох бүсгүйчүүд тун ховор болсон аж. Харин интернетэд ороод „янхан, биеэ үнэлэгч” гэсэн нэрсийг төвөггүй олно. Яг ийм үйлчилгээ, бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийн тоо Москвад л гэхэд 200.000 хол давжээ. Харин тэдгээр бүсгүйчүүдийн дийлэнх нь ийм амьдралд 14-18 насандаа хөл тавьдаг нь харамсмаар явдал гэнэ. 

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top