“Гималайн эрдэнэ” явуулын үзэсгэлэн өчигдөр ОХУ-ын нийслэл Москвад нээгдлээ. Тус үзэсгэлэн буддын шашны соёлын өвөрмөц байдал болон өрнөдөд хэрхэн хөгжсэн замналыг харуулсан байдаг аж. “Гималайн эрдэнэ” хэмээн нэрлэсний учир нь Энэтхэг, Балба, Түвд, Монгол, Буриадын дархны газар, сүм хийдэд хийж бүтээсэн 300 гаруй үзмэр ордог байна.
Дашрамд дурьдахад “Гималайн эрдэнэ” үзэсгэлэн ОХУ-ын Петербург хотод 2003 онд гарч байжээ. Давхардсан тоогоор тус улсын 45 хотын 75 мянга гаруй оршин суугч 10 жил ажиллаж байгаа явуулын үзэсгэлэнгийн үзмэрүүдийг үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )