Өргөст торны цаана ял эдлэн суугаа “ЮКОС”-ийн экс захирал Оросын тэргүүн баячуулын нэг гэгддэг Михаил Ходорковский Оросын нөлөө бүхий тэрбумтан Борис Березовскийн гэнэтийн үхэлд харуусч байгаагаа хэвлэл, мэдээллийн төвийн веб сайтад захидалаар илэрхийллээ.
Тэрээр харууслын захидалдаа “Бид хэзээ ч найз нөхөд байгаагүй.Гэхдээ бие биенээ хорь гаруй жилийн туршид сайн мэднэ.Боря үүрд биднээс хагацан одсон мэдээг сонсоход маш хүнд байлаа.
Тэрээр амьдралд дэндүү хайртай байсан юм.Амьдралд дэндүү тэмүүлэхдээ тэрээр алдаа гаргаж, үйлдсэн нүглээ наминчилсан ч дахин нүглийг сонгож байсан юм.
Надад түүнд хорсож байсан өдрүүд бий ч одоо муу санах юм огтхон ч алга даа. Амгалан тайван нойрсог доо.Түүнд гүнээ харуусч байна” гэж эмгэнэн бичжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Еврей еврейгээ өмөөрчээ