БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цэргийн дээд тушаалын дарга нартай хийсэн зөвлөлгөөний дараа тус улсын стратегийн пуужингийн цэрэг АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх тухай төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Хойд Солонгосын удирдагч “Америкийн империалистуудыг шийтгэх цаг болсон.Одоо тэдэнтэй сөргөлдөхөд бэлэн байна.
Хэрвээ АНУ стратегийн хүчээ дайчлан цэргийн өдөөн хатгалга үйлдэх аваас тус улсын эх газар болон Хавай, Гунам арлууд” болон Өмнөд Солонгос дахь Америкийн баазуудад хайр найргүй цохилт өгөх болно” хэмээн зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэсэн талаар тус улсын “KCNA” агентлаг мэдээлжээ.
Үүнээс өмнө БНАСАУ-ын армийн командлалаас пуужингийн анги нэгтгэлийг байлдааны онц бэлэн байдалд байлгах тушаал өгөөд байсан юм.
АНУ-ын тал БНАСАУ-ын пуужингийн анги нэгтгэлийг байлдааны онц бэлэн байдалд байлгах тушаал өгсөнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авах тухайгаа АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел мэдэгдээд байна.
Сүүлийн үеийн Пхеньяний дайнч мэдэгдэл, цэрэг дайны шинжтэй алхамууд нь бүс нутгийн байдлыг улам хурцадмал болгож байгаа талаар Пентагоны тэргүүн цохон тэмдэглээд байгаа юм.
“Пүрэв гаригт Америкийн «стелс» Б-2 хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгост нислэг хийсэн нь Өмнөд Солонгостой хамтран явуулж байгаа цэргийн сургуулийн нэг хэсэг юм.
Вашингтон үүгээр Пхеньянийг өдөөн хатгах гээгүй. Энэ нь АНУ холбоотнуудаа орхихдоггүйн илрүүлэл төдий арга хэмжээ юм” гэж Пентагоны тэргүүн онцлоод байгаа юм.
Харин Хойд Солонгосын тал АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хоёр сарын хамтын сургууль нь БНАСАУ-ын эсрэг шууд заналхийлэл гэж үзэж байгаа юм.
Орос улсын хувьд Солонгосын хойгт дангаар ажиллагаа явуулахаас сэрэмжлэхийг анхааруулж байна гэж өнөөдөр ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.
“НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс зохих хамтын үнэлгээ өгсний хамт цэргийн идэвхжлийг гааруулах ажиллагаа дангаар явуулж байна. Байдал хяналтаас гарч, шатлан өргөжих хөнөөлт уршигтай болж мэднэ” гэж Сергей Лавров онцлоод байна.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 8 )
Ta **ban tu****ld durtai u
Albaar hiigdej baina
***** usan tolgoit
door bichsen khumuus ta nar bitgii H U T S ZA.
Dain bolvol omnodod bgaa mglchuud mongol ruugaa durvedeg bhdaa hehe gaigui ts**in ogvol baildsan ch yaahav dee ochood ajil oldoh bish
сайн байна аа. данхар толгойтоо.. өмнөд солонгостойгоо бас дайтаараа. бүгд үхьэл таарна
Uxaangui noyontond uragshgui **bat gj Deed tu****liin xumuus ni ugui gevel ugui bolox geed baigaa bizdee Gazar nutgaa ix tom uursdiiguu diildeshgui gj bodoj baigaa yum baixdaa Dain xiix yamar xereg bainaa Tsaaduul ni zugeer suuj bgaad uxexguishdee