Түвдийн уурхайд 83 хүн дарагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 30

Хятадын  баруун өмнөд хэсэгт орших Түвдийн уурхайд нуралтын улмаас 83 уурхайчин нурангид дарагджээ.

Өнгөрсөн баасан гаригт Хятадын алтны корпарацийн уурхай байрлах Лхасын  Майджокунгар хотын нэгэн тосгонд газар хөдөлжээ.Газрын нуранги дор дээрхи тооны уурхайчид дарагдсан байжээ.

Шуурхай аврах албаныхан нэг хоногийн дараа сүйрлийн голомтод хүрэлцэн ирсэн ч нэг ч хүнийг амьд гаргаж ирж амжаагүй байна.Урьдчилсан мэдээгээр 3 км үргэлжлэх нурангийн талбайд 2 мянга гаруй хүн аврах ажилд оролцжээ.

Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч байгалийн гамшгаас үүдэлтэй гэсэн  анхан шатны таамаг дэвшүүлээд байгаа юм.

М.Мишээл

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HE HE (122.201.18.2) 2013 оны 03 сарын 31

GEHDEE UHSENUUD NI HUURHII HEDEN HUJAA NAR BAIGAA.TUVDUUD SHASHNIIHAA SURGAALI YOSOOR AJIL HIIDEGGUI UNDESTEN.

0  |  0
Top