Инээдмийн баярын босгон дээр “ханиадам” болмоор нэгэн мэдээ сонсдлоо.
Египт улсын Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг элэглэн дуурайсныхаа төлөө тус улсын телевизийн нэртэй хөтлөгч Бассам Юссефийг төр засгийн зүгээс хариуцлага тооцох боллоо.Хөтлөгчийг баривчлах шийдвэрт тус улсын ерөнхий прокурор гарын үсгээ зурсан байна.
Хошин шогийн жүжигчин Бассам Юссеф нь долоо хоног тутмын “Эль-Бернамег”шоуг хөтлөн явуулдаг юм.Тэрээр өөрийн ээлжит шоу нэвтрүүлэгийн үеэр Супер Мурси нэртэй фараоны дүрээр Ерөнхийлөгчийн хөдөлгөөний донж, ярианы хэлбрийг элэглэн хошигножээ.
Энэхүү элэглэлд дургүйцсэн “Наран мандмал,саран гиймэл Ерөнхийлөгч”-дээ хязгааргүй хайртай дугаар хорооны дугаар иргэний өргөдлийг үндэслэн хошин шогчийг яллахаар болжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )