19 настай Аиша Мухаммадзаи бүсгүйн хамар чихийг эр нөхөр нь зэрлэг балмадаар огтлон хаяж улмаар амь насанд нь заналхийх үед амжин зугтаж чадсан билээ.
Хүчирхийлэл,дарлал доромжлолын жигшүүрт жишээ болгон бүсгүйн зургийг 3 жилийн өмнө “Time” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд дэлгэж байсан нь олон мянган хүний зүрхийг шимшрүүлж байсан билээ.
Одоо Аиша хар дарсан зүүд мэт өнгөрснөө аажмаар мартан шинэ амьдралдаа дасаж байна.
Түүнд гоо сайхны мэс заслын аргаар хамар амжилттай суулгаад байгаа бөгөөд одоо АНУ-д сайхан сэтгэлт хүмүүсийн хамт төрсөн гэрээс дутахгүй амьдарч байгаагаа сурвалжлагчид ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )