Оросын тэргүүн баячуудын нэг Борис Березовский өнгөрөгч сарын сүүлээр Лондон дахь байшиндаа цаг бусаар таалал төгссөн билээ.
Түүний үхлийн шалтгаан, шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлт гартал ар гэр, төрөл төрөгсөд нь оршуулах асуудлыг түр хойшлуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ-ын”Дождь” телевизийн сувгаар нэрт бизнесмений том хүүхдүүд болох Елизавета,Екатерина нар эцгийгээ эмнэлэгийн дүгнэлт бүрэн гарсаны дараа Англид оршуулахаар шийдээд байгаа талаар өгүүлжээ.
Борис Березовскийг Английн Ганнерсбери оршуулгын газар сэрүүн тунгалагтаа нөхөрлөн шадарлаж явсан филисофич Александр Пятигорскийн дэргэд нутаглуулахаар товложээ.
Березовскийг Оросод оршуулахгүйн шалтгааныг сүүлийн арван жил үр хүүхэд, төрөл төрөгсөд бүх ойр дотны хүмүүс нь баруун Европт амьдран сууж байгаагаар тайлбарлаж байна.
Түүнийг учир битүүлэг байдлаар амиа хорлосон байж болох талаар шинжээчид анхан шатны дүгнэлтүүдийг гаргаад байгаа бөгөөд ямар ч тохиолдолд Березовский шүүхээр заргаа алдсаны төлөө Роман Абрамовичид 35 сая фунт стерлингийн асуудалд орооцолдсон нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )