“Аpple” компанийг “их зантай”, “хоёрдмол стандарттай” хэмээн шүүмжилсэн хятадын хэрэглэгчдээс “Аpple” компанийн Ерөнхий захирал Тим Кук уучлалт гуйсан байна. Хятадын “Жэньминь Жибао” сонин “Apple”-ийн бараа таваар буцаах салбарын бодлогыг шүүмжилсэн нь уг компанийнханд хүндээр туссан бололтой. Хэдийгээр хятадууд “Аpple”-ийг санал шүүмжлэл, гомдлоор “булж” байгаа хэдий ч хятадын хэрэглэгчид уг компанийг дэмжсэн хэвээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )