Дэлхийд анх удаа хайлсан нүүрээ солиулсан хүн хуримаа хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

АНУ-ын Техас мужийн иргэн Даллас Винс тун ховор бөгөөд айдаст бас азтай түүхтэй нэгэн. Ид залуу насандаа өндөр хүчдэлд цохиулсан Далласын нүүрний арьс тэр чигтээ “хайлж” нүд, хамар үгүй болж азаар ам нь ангайдаг хэвээр үлдсэн байна. Гэхдээ тэр энэ байдалдаа огтхон ч гутардаггүй бөгөөд “Би үхэж ч болох байсан. Тиймээс ийм болоод үлдэж байгаадаа туйлын баяртай байна” хэмээж байжээ. Түүний гоо сайхныг эргүүлж авчрахыг хүссэн эмч нар удаан зөвлөлдсөний эцэст донор олж Далласыг битүү нүүрийг сольсон нь АНУ-ын түүхэнд анх удаа нүүрээ бүтэн солиулсан хүнээр тодорч шуугиан тарьж байсан юм. Хэдийгээр нүүр царай нь өөрчлөгдөж тэс өөр хүн болсон ч тэрбээр амьдрах, амьд байх гэдэг сайхан хэмээн ярьсан төдийгүй саяхан хуримаа хийжээ. Түүний сүйт бүсгүйгээр тодорсон эмэгтэйг Жеми Нэш гэдэг бөгөөд Далластай адилхан хувь заяаг туулсан нэгэн аж. Авто осолд орж цээжин бие нь түлэгдсэн бүсгүй эмнэлэгт эмчлүүлж байхдаа нөхөртэйгээ танилцсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top