Оросын кино урлагийн ялалтын бурханы “Ника”-гийн энэ оны эрэгтэй туслах дүрийн шагналыг жүжигчин Андрей Панинд нэхэн олгожээ.
Тэрээр өнгөрсөн сард эмгэнэлтэйгээр таалал төгссөн ч найруулагч Александр Прошкиний “Цагаатгал” кинонд фронтын дайчин Феодорын дүрийг чадмаг бүтээснийхээ төлөө энэ шагналын эзэн болжээ.
Андрей Панин 1962 оны 5 сарын 28-нд Новосибирскид төржээ.Тэрээр Кемеровогийн соёлын дээд сургууль, Москвагийн уран сайхны академик театрийн дэргэдэх студийн сургуулийн Александр Калягины урланд суралцан төгсжээ.
Мөн тус театрын тайзан дээр Олег Табаковын удирдлага дор олон шилдэг дүр бүтээсэн байна.
Андрей Панин нийт 80 гаруй туслах болон гол дүрийг тайз дэлгэцэн дээр амилуулжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 1 )
Yamar ch gar bdag yum buu med...bichsen huniih ni shutdeg jujigchin yum shig bn..