Холливудын хамгийн дүрсгүй од гэгддэг жүжигчин бүсгүй сүүлийн үед олны нүднээс нуугдах болсон шалтгаан нь тодорхой боллоо. Тэрбээр хөл хүндтэй болсон бөгөөд чухам хэдэн сартай жирэмсэн, мөн хүүхдийнх нь эцэг хэн болохыг нууцалжээ. Хагас нүцгэн хувцаслаж, өндөр өсгийтөөс салдаггүй байсан Линдсей Лохан ээж болох бэлтгэлээ эртнээс базааж буй бололтой. Биед эвтэйхэн чөлөөт загварын хувцас, намхан гуталнаас салахаа больсон гэнэ.
Үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийж, түрээсэлж авсан даашинзаа хэдэн хэсэг тасчиж, тэр ч байтугай мансууруулах бодис хэрэглэсэн, согтуугаар жолоо барьсан гэх мэт таагүй хэрэгт холбогдон торны цаана сууж үзсэн томоогүй жүжигчин маань одоо л нэг намба суух нь хэмээн түүний фэнүүд ярилцаж байгаа аж. Линдсей Лохан ч ээжийнхээ зөвлөгөөг даган найз нөхдийнхөө хүрээллийг багасгасан бөгөөд шоу цэнгээнээс холхон байх болжээ.
Өөрийгөө лесби хэмээн зарлаж, эмэгтэй хүнтэй хамтран амьдарч байсан жүжигчин бүсгүйн нөхөр чухам хэн болох нь одоогоор нууц байгаа юм.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 0 )