Хойд Солонгос 4сарын 15-нд пуужин хөөргөж магадгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

БНАСАУ нутгийн зүүн эрэг хавиар шилжүүлэн татсан пуужинг тус улсын үндэслэн байгуулагч “энхрий хайрт удирдагч “ Ким Ир Сенийг төрсөн өдрийг тохиолдуулан 4-р сарын 15-нд хөөргөж магадгүй талаар   Өмнөд Солонгосын тагнуулын  албаны мэдээ баримтыг үндэслэн мэдээллээ.

 Өмнөд Солонгосын тагнуулын алба Солонгосын хойг болон Япон улс, Гуам арал дахь цэргийн баазудад цохилт өгнө гэж сүрдүүлэх Пхеньяний ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд энэ  асуудалд онцгой анхаарал тавьж байгаа билээ.

Мөн эх сурвалжийн уламжласнаар 3 мянган км зайны тусгалтай Musudan пуужинг суурилуулаад байгаа ажээ. Пуужин Өмнөд Солонгос, Япон улсууд даяар, түүнчлэн Номхон далайн Америкийн Гуам арал дахь байг сөнөөх зорилготой юм.Баттай эх сурвалжийн  мэдээлснээр пуужинг галт тэргээр тээвэрлэжээ.

Өмнөд Солонгосын хувьд БНАСАУ-ын сүрдүүлэг болон Кэсон аж үйлдвэрийн хамтын бүсийн өнөөгийн байдалд тайван хандаж байгаагаа тус улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ким Хэн сэтгүүлчдэд мэдээлээд байгаа юм.

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Жан Су өдөр тутам  Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, тусгай албадын удирдагчидтай зөвлөлдөж, нөхцөл байдалд  зохих дүн шинжилгээ хийж байна .

М.Мишээл

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top