Жон Кеннедийн охин Японы элчин сайдаар томилогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өдгөө 55 настай Кэролайн Кеннедиг тус улсаас Япон улсад суух элчин сайдаар томилсоноо удахгүй зарлах юм.

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн охин ,зохиолч , хуульч Кэролайн АНУ-ын түүхэнд анх удаа Токиод томилогдох эмэгтэй элчин сайд болох юм.

Кэролайн Кеннеди 1957 онд Нью-Йорк хотноо төржээ.1963 онд Ернхийлөгч Жон Кеннеди Далласт харамсалтайгаар амиа алдахад  тэрээр 6 настай байсан ажээ.

Одоо тэрээр эцгийнхээ нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн тэргүүнээр ажиллаж байгаа юм.

АНУ-аас Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг одоо Силиконы хөндийн хуулийн компаний ерөнхий захирал асан Жош Рус хашиж байна.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk (122.201.18.144)  2025 оны 03 сарын 13

Yapony elchin saidaar tomilogdono gene uu...m**nuud

1  |  0
Top