Орон гэргүйчүүдийн кино хийж асан сэтгүүлч өөрөө осгож амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 06

Англид орон гэргүйчүүдийн ядуу амьдралаар баримтат кино бүтээж байсан сэтгүүлч өөрөө тэр тавилангаар хорвоог орхилоо.

27 настай Ли Халпиний цогцосыг Ньюкасл хотын “шоовдорлогдсон” гудамжнаас олжээ.

Ажил үүрэгтээ улайран гэрэл зураг, чухал баримт цуглуулан явсан энэ залуу орон гэргүй хүмүүсийн гунигт амьдралын дунд өөрөө нэвтрэн орж “Хээрээр гэр,хэцээр дэр хийж долоо хонож байна. Би энэ хүмүүсийн амьдралыг улам гүнзгий судалмаар байна.” гэж твитерийн хамгийн сүүлчийн зурвастаа өгүүлжээ.

Хаврын зэврүүн жавартай шөнө Ли Халпин шинэхэн бүтээлээ дуусгаж амжилгүй  өөрөө осгожээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(121.163.56.138) 2013 оны 04 сарын 06

27-toi gehed **i hediin ovoo bolchij argagui.

0  |  0
аааа(202.9.47.131) 2013 оны 04 сарын 06

түүгээр явсан гайг үүгээр дуудаж авчирна гэдэг л болж дээ

0  |  0
z(115.187.90.3) 2013 оны 04 сарын 06

yamar gajig setgelgetei ym be

0  |  0
Top