Английн кино телевизийн урлагийн акадеамиас\ АКТУА\ цог жавхлант хатан хаан Елизавета II –ийн кино телевизийн салбарын хөгжил дэвшлийг өнө удаан жил дэмжин ирсэнийг тэмдэглэн нэр хүндтэй шагналаа гардууллаа.
“Алтан маск” шагнал гардуулах ёслол дээр АКТУА-ийн зөвлөлийн тэргүүн Жон Уиллис хатан хааныг “Жеймс Бондын хамгийн шилдэг бүсгүй” гэж наргин нэрлэсэн нь танхимыг хөгжөөсөн хамгийн хөгжилтэй агшин байлаа.
Учир нь хатан хаан Елизавета II –ийн өнгөрсөн жилийн” Лондон-2012” олимпийн тоглолтын нээлтэд зориулсан тусгай хөтөлбөрт “Жеймс Бонд-007” зохиомжинд оролцон тоглосныг онцлон хошигносон нь тэр ажээ
Жон Уиллис цааш нь” Мэргэжил нэгт эрхэмсэг дээдэстэн минь.Хэрвээ та кино урлагийн замналаа үргэлжлүүлэх аваас бид маш их таатай байх болно.Таны өмнө зориглон хэд хэдэн шилдэг кино зохиолчдыг санал дэвшүүлэхэд бэлэн байна.Гэхдээ танд бүх шилдэг зохиол санхүүгийн хувьд бүрэн шийдэгдээгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу” гээд дахин цагаан наргиа даллав.
Хатан хаан Елизавета II-д эрхэм хүндтэй шагналыг нэрт жүжигчин Кеннет Бран гардуулав.
Хатан хааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд түүний нөхөр Эдинбургийн герцог,хунтайж Филипп байлцав.
Хүндэтгэлийн ёслолд 300 эрхэм зочид хүрэлцэн иржээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )