Михаил Горбачёв “Өөртэйгөө хүүрнэн” бүхнийг дэлгэхээр зэхэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Хуучин ЗХУ-ын засаглалын цорын ганц Ерөнхийлөгч Михаил Горбачёв өөрийн намтарчилсан дурсамж номоо худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө 1986 оны 4 сарын 8-ны өдөр тэрээр Тольятти хотод хийсэн уулзалтын үеэр олны өмнө “перестройка” буюу өөрчлөн байгуулалт гэсэн түүхэн нэр томьёогоо анх удаа тайлбарлан дэлгэжээ.

“Өөртэйгөө хүүрнэхүй” нэртэй энэ ном түүний хувьд 5 дахь дурсамжийн товхимол юм.

Михаил Горбачёв өмнөх бүтээлүүддээ ихэвчлэн улс төрийн сэдвээр бичдэг байсан бол энэ удаа өөрийнхөө хувийн амьдралын нарийн ширийн, албан тушаалын төлөөх толгой эргэм  алхамууд,улс төрийн товчооны доторхи  үнэн дүр төрх болон мэдээж гэр бүлийнхээ тухай хэнд ч дэлгээгүй сонирхолтой баримтуудыг багтаасан юм байна.

 Тэрээр энэ удаа хэвлэлийн мэргэжлийн  редакторуудад хандалгүй бүгдийг өөрийн хүчээр бүтээжээ.

“Өөртэйгөө хүүрнэхүй” нэртэй энэ номын утга агуулга зөвхөн зохиогчийнн байр суурь биш  бидний эргэн тойронд тулгарч  буй тулгамдсан  асуудлуудад өгөх нийтлэг дүгнэлт, орчин цагийн аугаа их өөрчлөн байгуулагчийн үзэл санааны ганцаардал болтой.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top