Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын саналын хуудасны тоо, загварыг баталж, тус тойргийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг томилов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим эрх зүйн баримт бичгийн төслийг хэлэлцэж баталлаа.
Тэдгээрийн дотор Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах,Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх, Сонгуулийн зардлын данс нээх, хаах, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах, Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг тус тус баталлаа.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг”, “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх тодорхойлолт”-ын маягтыг тус тус батлав.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын тоөслийг хэлэлцэж батална гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 2 )
ERONHIILUGCH ENE JIL UURUU DAHIAD GARAH BAIH DOOO....UUR HUN UGAASA BAIHGUI
uwsyn 2-g yakh geji baina aa asuudlyg todorkhoi khurdan shiideji baigaach ee