1.УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
1.Энэ бол нийгмийн захиалгаар бий болж буй зүйл. Энэ бол шинэ улс төр бий болох үндэс юм. Өөрөөр хэлбэл ард түмэнд сонголт хийх шийдвэр гаргах эрхийг өгч байгаа юм. Би энэ онлайн Засгийн газрыг алтернатив гэж нэрлэмээр байна учир нь энэ бол монголын улс төр нэг өөр түвшинд гарах боломж юм.
2. Улс төрчид онлайн Засгийн газар бий болсноор дураараа шийдвэр гаргахаа болино. Энэ маань нэг ёсондоо нийгмийн захиалгаар бий болж байнаа гэж ойлгож байна.
3. Би энэ онлайн засгийн газрын хамгийн хүчтэй улс төрч нь байх болно. Тодруулбал энэ бол барууны орнуудад байдаг сүүдрийн засгийн газар давхар хяналт юм.
2. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
1. Онлайн засгийн газар бол нийгэмд үр нөлөөгөө өгөөд оршин тогтнож болохоор улс төрийн шинэлэг зүйл. Шинэ алхам хийх нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж гарч ирж байгаа учир сайшааж байна.
2. Ерөөсөө л олуулаа хэлэлцвэл буруугүй гэдгийг амьдрал дээр бий болгож байгаа юм. Ардчилалын ил тод гэдэг зүйл энд бий болох бүрэн боломжтой.
3. Ард иргэдийн үзэл бодлыг илэрхийлэх нэг индэр учир би ямагт иргэдтэйгээ цуг байж сонсож, зөв шийдлийг дагана.
3. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
1. Бид шинэлэг зүйлийг өөрсдийнхөө онцлогт тохируулан бий болгох хэрэгтэй. Иргэдийн маань 50-аас дээш хувь нь интернет хэрэглэгч болсон өнөө үед энэ бол боломжтой зүйл. Иргэдтэйгээ ойртох нэг төрлийн л гүүр юм.
2. улс төрчид яах гэж төрд суудаг вэ гэвэл иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө, тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд зохих хууль дүрэм батлахын тулд их хуралд суудаг. Тэгэхээр энэ хуулийн хэрэглэгч нь ард түмэн. Мэдээж ард түмний санал бодол юун түрүүнд чухал. Яахав олноороо хэлэлцэх индэр болох байх гэж найдаж байна.
3. Зөв шийдвэр гаргах үүрэгтэй учир иргэдийн үзэл бодлыг сонсож дүгнэх нь миний үүрэг. Тиймээс тодорхой хэмжээнд оролцоно.
4.УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
1. Миний хувьд бол дэмжиж байгаа. Энэ өнөөх улс төрчидийн олон жил ярьж ирсэн иргэдийн оролцоог л бий болох хамгийн зөв шат.
2. Бид аливаа зүйлийн эрсдэлийг нь судалж үзээд оролдож үзэх хэрэгтэй. Мэдээж олуулаа хэлэлцээд, иргэдийн нийгмийн оролцоог бий болгоод ирэхээр үр дүнд хүрнэ гэж хүлээж байна.
3. Мэдээж иргэдийн оролцоог дэмжих нь миний үүрэг. Иймээс тэдний санал бодол, шийдвэрт хүрэх арга замыг сонсож идэвхитэй оролцогч байх болно.
Сэтгэгдэл ( 2 )
Online songuuliiin heden hurtel neree devschuuleh hezee songuulaa yavah ni yagaad todorhoi bisch bgaa yum bol. Uund hariu ogoh medeltei hun baina uu?
songuuli aa yag hezee boloh t**aar todorhoi bol*****ee sungaad l baih ym aa