“WikiLeaks” Америкийн тагнуулынхантай холбоотой ээлжит баримтуудаа дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Дуулиан шуугиан тарьдагаараа алдартай “WikiLeaks” сайт АНУ-ын тагнуулын байгууллага болон диломат албаны үйл ажиллагаатай холбоо бүхий 1973-1976 онуудаар хаяглагдсан  1,7 сая орчим чухал бичиг баримтуудыг нийтэд дэлгэсэн талаар  тус сайтын санаачлагч Жулиан Асанж мэдээллээ.

Австрали эрийн үзэж байгаагаар эдгээр баримтууд нь тухайн үеийн дэлхийн улс төрийн түүхэнд чухал нөлөө үзүүлж ирсэн  юм.

Эдгээр баримтуудын зонхилох хэсэг нь 1973-1977 онуудад АНУ-ын төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан Генри Киссинжерт хаягласан байгаа юм.Энд  хамарсан  цахилгаан утас,тагнуулын албаны тайлан,төр засгийн чухал мэдээллүүд нь цагийн эрхээр зарим нь  нууцын зэрэглэлээс хасагдан энгийн мэдээллийн хэмжээнд хүрсэн ч түүхэн ховор баримт гэдгээрээ үнэ цэнтэй ажээ.

М.Мишээл

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top