Германы Ханновер хотноо зохиогдож буй ээлжит үзэсгэлэн яармагийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар оролцож байх үеэр огт төлөвлөгдөөгүй нэгэн “үзүүлбэр” боллоо.
Хоёр орны тэргүүн “Volkswagen “компаний танилцуулах самбарын дэргэд зогсох үеэр FEMEN хөдөлгөөний идвэхитэй дэмжигч хэдэн бүсгүйчүүд цээжээ нүцгэлэн гэнэт хүрээлэн байсан сэтгүүлчдийн дундаас хамгаалалтын хашлагийг нэвтрэн орж хашгиралдан багагүй шуугиан дэгдээлээ.
Тэд цээжин биен дээрээ Путинг зүхсэн хэтэрхий бүдүүлэг доромж үгийг орос хэл дээр бичсэн байлаа.Мөн зарим нь англи хэлээр зүхсэн үгнүүдийг бичсэн байжээ.
Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ бүхэнд бухимдаж зэвүүцсэнгүй харин ч тайвнаар” Энэхүү гэнэтийн үйл ажиллагаа надад таалагдлаа.Бид зарчмын хувьд иймэрхүү үйл явц болохыг гадарлаж байсан.Украйны бүсгүйчүүддээ баярлалаа гээд хэлчихье.Тэд үзэсгэлэн яармагийн хөтөлбөрийг сонирхолтой болгоод хувиргачихлаа” г эж хэвлэлийхэнд хандан өгүүлжээ.
Мөн тэрээр цааш нь”Бүсгүйчүүдийн юу гэж орилж байсныг үнэнээ хэлэхэд би сонсож амжсангүй.Хамгаалтынхан тэдэнд арай л ширүүхэн хандах шиг санагдлаа” гэжээ.
М.Мишээл
.
Сэтгэгдэл ( 6 )
[[Everyday.mn]] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

Putin ii nud jartaigaad aimaar bolchij
ugui yahav dee muugui l yum bna