Францад алдарт загвар зохион бүтээгч Ив Сен –Лораны амьдралаас сэдэвлэсэн 2 кино зэрэг хийгдэж байна.
Энэ 2 кино аль нь ч гартаа өөр өөрийн “хөзрийн тамга” атгаж байгаа гэж “ Ив Сен –Лоран” киноны найруулагч Жалия Леспер үзэж байгаа юм.
Тэрээр киног бүтээхээр Ив Сен –Лораны өвийг хамгаалагч нэрт дизайнер Пьер Бержегээс албан ёсны дэмжлэг аваад байгаа юм.
Тэгвэл Бертран Бонеллогийн “Сен-Лоран” кино “Saint Laurent” брендийн даашизны албан ёсны логог одоо эзэмшиж буй Франсуа Пиногийн санхүүгийн туслалцаагаар босох юм.Үйл явц хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )