A(H7N9) вирус хүнээс хүнд дамжин тархахгүй байна гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

2013 оны 4 дүгээр сарын 7-ны 22 цагийн байдлаар БНХАУ-д бүртгэгдсэн A(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн тохиолдол нийтдээ 20 болсноос, 6(30%) нь нас бараад байна. Тохиолдлын газар зүйн тархалт нь одоогоор Шанхай хот, түүнийг тойрсон 3 мужид төвлөрч байна.

Халдвар авсан дээрхи 20 хүнтэй ойр дотно байсан 600 шахам хүнийг эмнэлгийн хяналтанд авсан бөгөөд тэдний дотор халдвар илрээгүй учир энэ халдвар хүнээс хүнд дамжин тархахгүй байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд болон олон улсын экспертүүд үзэж байгаа юм байна.

Шанхай хотын амьд шувууны гурван зах дээр өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр хийсэн тандалт судалгаагаар тэнд зарж байсан хүнсний зориулалттай тагтаа, гургуул зэрэг шувуудаас H7N9 вирүс илрүүлжээ. Энэхүү баримт болон өвчилсөн хүмүүсийн өгүүлэмжээс үзэхэд уг вирүс өвчтэй буюу вирүс тээгч амьд шувуунаас хүнд дамжин халдаж байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд үзээд 4 дүгээр сарын 5-аас эхлэн Шанхай, Нанжин хотуудын амьд шувууны захыг хааж, амьд шувуудын зах дээр байсан 20 000 шахам шувуудыг болон шинэхэн нядалсан шувууны махыг хураан авч устгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top