Францын жүжигчин Одри Тоту энэ оны Каннын 66 дахь кино наадмыг нээх болсон талаар “Франц пресс агентлаг мэдээлэв.
Түүнийг дэлгэцэнд бүтээсэн “Амели”,”Да Винчийн код”,”Коко до Шанель” киноны шилдэг дүрүүдээр нь үзэгчид андахгүй мэддэг билээ.
Одри Тоту ирэх 5 сарын 15-26 –ны өдрүүдэд явагдах кино фестивалийн үйл ажиллагааны нээлтийн болон хаалтын ёслолыг хөтлөн явуулах юм.
Энэ удаагийн Каннын кино наадмыг Австралийн Баз Лурман найруулж гол дүрд нь Леонардо ди Капри тоглосон “Аугаа Гэтсби” киногоор нээхээр зохион байгуулагчид нь шийдвэрлээд байгааг тус кино форумын мэдээллийн сайтад дурджээ.
Тус кино наадмын шүүгчдийн багийг Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг ахлах юм.
Өнгөрсөн жилийн Каннын фестивалийн дээд шагнал “Пальмын алтан навч “-ийг Австрийн найруулагч Михаэль Ханеке “Дурлал” киногоороо хүртэж байв.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )