Маргарет Тэтчерийг 4 сарын 17-нд сүүлчийн замд нь үднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Өчигдөр таалал төгссөн Их Британы ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг 4 сарын 17-нд сүүлчийн замд нь үдэх болсоныг оршуулгын комиссоос мэдэгджээ. Их Британы түүхэн дэх цорын ганц ерөнхий сайдыг тус улсын олон алдартан нойрсон буй гэгээн Павлийн сүмд оршуулах юм. Оршуулах ёслолын ажиллагаанд хатан хаан Елизавета II нөхөр Эдинбургийн герцогийн хамт хүрэлцэн ирж орон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм. Төмөр хатагтайг нас барсан тухай мэдээлэл сонссон даруйдаа Их Британы ерөнхий сайд Девид Камерон гадаадад хийж байсан айлчлалаа цуцалсан юм. Түүнийгсүүлчийн замд нь үдэх ёслолд холбооны улсын тэргүүнүүд болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев, Германы канцлер Ангела Меркель, Европийн холбооны удирдах албаны хүмүүс, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нарын өндөр албан тушаалтнууд уригджээ. Их Британийн түүхэнд 1979-1990 оны хооронд гурван удаа ерөнхий сайдаар ажиллаж, хөдөлмөрийн намыг тэргүүлж байсан Маргарет Тетчер дэлхийн улс төрийн түүхэнд “Төмөр хатагтай” хатагтай хэмээн хүндлэгдэн мөнхөрсөн байна. Түүнийг Их Британийн түүхэн100 шилдэг хүнээр нэрлэхдээ, сүүлийн 30 жилд төрсөн хамгийн шилдэг хүнээр нэрлэж байжээ. Хэдийгээр Тэтчер эгэл даруу хүний хувиар төрийн хүндэтгэл болголгүй энгийн ёсоор оршуулахыг гэрээслэн үлдээсэн ч Их Британы төр засаг түүнийг ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлэх түүхэн гавьяатай гэж үзжээ.

 М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top