Путины өмнө цээжээ нүцгэлсэн хүүхнүүдийг 5 жилийн ялаар шийтгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг ХБНГУ-д айлчлах үеэр олны өмнө бүдүүлгээр доромжилсон  Femen хөдөлгөөний идвэхтэнүүдийг баривчлан  “Гадаадын төрийн тэргүүнийг доромжилсон үндэслэлээр эрүүгийн  хуулиар шийтгэхээр ял төлөвлөөд байгаа талаар Германы албаны эх сурвалжид дурджээ.

Германы Ханновер хотноо зохиогдож буй ээлжит үзэсгэлэн яармагийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар оролцож байх  үеэр FEMEN хөдөлгөөний идвэхитэй дэмжигч хэдэн бүсгүйчүүд цээжээ нүцгэлэн хүрээлэн байсан сэтгүүлчдийн дундаас гэнэт  хамгаалалтын хашлагыг  нэвтрэн орж хашгиралдан  багагүй шуугиан дэгдээсэн.

Тэд цээжин биен дээрээ Путинг зүхсэн хэтэрхий бүдүүлэг  элдэв доромжлолын үгнүүдийг бичсэн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Эдгээр саатуулагдаад байгаа хүүхнүүдийн дунд ХБНГУ-ын 2,Украйны 2,ОХУ-ын 1 иргэн байгаа юм.

Хэрвээ үймээн дэгдээсэн этгээдүүдийн гэм буруутайг тогтоосон тохиолдолд Германы эрүүгийн хуулиар гадаадын албаны  ажилтанг доромжилсон 3 жил ,элдэв хэл амаар дайрсаны төлөө 5 хүртэл жилийн ял сонсох юм.

М.Мишээл

 

 

.

.

.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(93.182.206.14) 2013 оны 05 сарын 04

bolij davarsan yanhanuud oros ukrein gek metiin oros heltei huuhnuud baruund zadarsan yanhanuud bsn

0  |  0
bb(203.169.49.124) 2013 оны 04 сарын 11

Argagui l daranguilagch yum daa

0  |  0
mongolia(202.21.106.136) 2013 оны 04 сарын 10

er zorigoo gej...

0  |  0
Top