Б.Бадралыг Улаанбаатар хотын ерөнхий менежерт нэр дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нараас ирүүлсэн сул орон тооны захиалгын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, шалгалтыг  өнгөрөгч  сарын 18-19-нд зохион байгуулаад байгаа.

Дээрх гурван ажлын байрны сонгон шалгаруулалтад 8 хүн бүртгэгдсэнээс ажлын байрны шаардлагад тавигдсан мэргэжлийн зөрүүгээс хоёр иргэн хасагдан, 6 иргэн шалгалтад хамрагджээ.

Хуралдаанаар шалгалтад тэнцсэн 6 иргэнийг нөөцөд бүртгэн, Ё.Гэрэлчулууныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Б.Бадралыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргаар томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд, Б.Энхболдыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгад тус тус санал хүргүүлэхээр тогтсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ter(182.160.2.136) 2013 оны 04 сарын 10

Badral erunhi hiij chadahgui ee...Baganuurt baih baih ue-ees ni medeh yum baina.....Erchim huchnii udirdah gazar ded darga baisan hun....ajil zohion baigulah ene terdee maruuhan hun shde..shuurhai deer yarih yumaa olj yadaad l neg ih tamhi tatsan nuhur baij bilee.....bas boloogui ee ehner ih solinoo...

0  |  0
Top