Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгч Оросын кино найруулгч Андрей Тарковскийн “Толь” киногоор нэрлэсэн түүний нэрэмжит VII олон улсын кино наадмыг 2007 оноос уламжлал болгон тогтмол зохион явуулж ирсэн билээ.
Алдарт найруулагчийн төрсөн нутаг Ивановт 6 сарын 11-16 –ний өдрүүдэд болох тус кино наадмын мэргэн шүүгчдийн нэрсийг нийтэд зарлахад хэдий нь бэлэн болоод байгаа юм.
“Толь” кино наадмын ажиллагааг шүүхээр Олон улсын кинопрессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Эдер,Израйлын найруулагч Самуэль Маоз болон найруулагч Сергей Лозница нар уригдаад байгаа юм.
Тус кино фестивалийн Ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш Оросын найруулагч Павел Лунгин сонгогдон ажиллаж байгаа юм.
М.Мишээл
.
.
Сэтгэгдэл ( 0 )