Д.Тэрбишдагва хууль зөрчин хурандаа цол олгосон уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлжээ.

 Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хийхээр товлосон байна. Тус маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09.30 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэдгийг Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч дуулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top