УИХ-ын гишүүн О.Баасанхүү хаврын чуулган эхлэхээс өмнө Тайланд, Солонгос зэрэг улсад эрүүл мэнд, боловсролын чиглэлээр уулзалт зохион байгуулаад иржээ. Ялангуяа манайхны зорих дуртай томоохон эмнэлгүүдийг судалж, холбогдох албаны хүмүүстэй нь ярилцаж тохирсон зүйл бий гэнэ. Түүнийхээр эмчилгээ, үйлчилгээ сайтай гэгдэж буй өндөр үнэтэй эмнэлгүүд нь өвдөж зовсон монголчуудын халаасыг сэгсрээд сурчихсан гэнэ. Энэ тухайгаа эрхэм гишүүн “Солонгосын эмнэлгүүд төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогынхоо дагуу үйлчилгээний чиглэлээр ашиг орлого өргөн боломжтой юм билээ. Тиймдээ ч, өөрийн орны иргэнд үйлчилсэн үнэ хөлсөө гадаадын иргэдээс хоёр дахин нугалж авдаг.
Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт Солонгос иргэн 100 сая төгрөг төлж байхад, манайхаас очсон иргэн 200 сая төгрөг төлнө гэсэн үг. Энэ мөнгөнөөс тухайн өвчтөнийг уг эмнэлэгт зуучилж өгсөн хүнд 20 хувийг нь өгдөг юм билээ. Түүгээр ч зогсохгүй, огт шаардлагагүй үзлэг шинжилгээ хийх маягаар монголчуудыг шулж байна. Үүнээс болоод өрөнд орох, эмчилгээгээ дутуу хийлгэх зэрэг эрсдэл ч нэмэгдэх хандлагатай болсон” хэмээн тайлбарлалаа. Нэг хэсэг хуурай ах Н.Энхбаяраас өөр юуг ч бодох завгүй явсан О.Баасанхүү гишүүн гэнэтхэн эрүүл мэндийн салбарт “хайр” зарлаад эхэлсэн нь ямар учиртай юм бол... Тэрбээр энэ арга хэмжээгээ мөн л Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгатай холбоод амжсан шүү. Цаг үеэ олсон чухал асуудалд санаа тавьж байгаа нь сайшаалтай хэрэг боловч, цаагуураа бас л улс төрийн “хор” гүйгээд байна уу даа гэмээр.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 6 )
солонгос эмнэлэгүүд даатгалаас үлдсэн мөнг нь гарда болохоор үнийн хувьд солонгосчууддаа хямд байдаг гадаад хүн даатгалгүй бол үнэтэй байна
солонгос эмнэлэгүүд даатгалаас үлдсэн мөнг нь гарда болохоор үнийн хувьд солонгосчууддаа хямд байдаг гадаад хүн даатгалгүй бол үнэтэй байна
баасанхүү********юу гаа мэддийн дандаал илийрч балайрч явахын нэг удаач болов зөв юм яриж хийгээсэй билээ
Солонгос эмнэлэг шулж байгаа гэдэг нь үнэн байхаа. Баасанхүү харин монголчуудад ямар их хайртай болчихвоо.
Ehleed Mongoliinhoo eruul mendiin salbaraa oligtoihon hugjuuleevhee.Yagaag Solongosiig humuus unetei ch gesen zoriod naigaan?urid uridiin namiin bugshsan baliar bodlogo eruul mendiin salbariig yu chgui bolgoson.Mongold oligtoi emch ch alga.Onoshoo dandaa hudlaa tavina.Onosh buruu tabisnaas edgehiin argagui bolood ui olnooroo mongoldoo emchilj chadahgui gadaadiig zorij munguu urj baina.End tur zasag buruutai.hun yaj iij baigaad mungu olj ami garahiig bodno uu ghees yamar zugeer baraa hudaldaj avch baigaa bish.Shal buruu yumnaas yrij eheldeg hun yumaa ene erguu yum chini.Uursduu chadahgui baij gadniihiig shullaa ch geh shig.Yag yuman deeree eruul mendiin salbar uhmel baigaa uchraas iim baidald hurch baigaa shuu.Solongosiig halit medejiin huvid solongos hunteigee ijilhen uneer emchildeg baih.harin sain muu gesen emmelgee dagaad l une ni uurchlugddug.Ter zuichlagch nariin huvid emnlgiin uuriih ni marketing biz.
tegvel solongost ochood emneleguded unee buuruul geed heleed ogooch hehe