Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Австралийн Парламентын Сенатын танхимын гишүүн, парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Кирстен Леверморийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хатагтай Кирстен Левермор сонгуулийн үеэр сонгуулийн тойрог, хэсэгт ажилладаг төрийн албан хаагчдыг хэрхэн сонгож, ажлыг нь урамшуулдаг болон сонгуулийн зардал, улс төрийн намуудын санхүүжилт, зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг, сонгуулийн бус үеэр сонгогчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажил зэрэг Монгол Улсын сонгуультай холбоотой өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Мөн тэрээр сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн сонгож, ашигласан талаар мэдээлэл авсны сацуу мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж түүний дотор сонгуулийн автоматжуулсан системийг үзэж сонирхсон талаар СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Хатагтай Кирстен Левермор Монгол Улс ардчиллыг маш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа сонгуулийн ардчилал, шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг олон улс нааштай үнэлж, хүлээн зөвшөөрч байна гээд энэ оны 9 дүгээр сард болох Австралийн парламентын сонгуулийг ажиглах монголын ажиглагчдийг урьж байна гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
луйвар шүү дээ
Songuuliin ur dung oorchilj boloh hamgiin sain arga.amerikchuud uuniig batlaad tv eer batlaad gargasan sh de. Mash tom luivariin uil ajillagaa da