Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн захиалгаар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулан томилуулах санал ирүүлснийг ТӨЗ хэлэлцээд, О.Нямчулууныг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Д.Жаргалсайханыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, Д.Ганхуягийг Гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарт санал болгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Хууль зүйн сайдаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах санал ирүүлснийг хэлэлцээд, Г.Цэцгээг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Бас Говьсүмбэр аймгийн Засаг даргаас Тамгын газрын даргаар томилуулахаар дүгнэлт гаргуулах санал ирүүлснийг хэлэлцээд, Д.Мөнх-Эрдэнийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөөс нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )