Шат шатанд буруудсан Ц.Нямдорж гишүүний дараагийн шат юу бол?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Х.Баттулгын шадар хүн болох Зам, тээврийн сайд А.Гансүх “Нямдорж гишүүн шүүх дээр ялагдаж, шүүхийн шийдвэрээр -нууц гэрээ- байгуулсан гэх буруу мэдээлэлдээ няцаах үүрэг хүлээв” хэмээн жиргэжээ.  Энэ нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгсөнтэй холбоотой жиргээ гэдэг нь эргэлзээгүй. Тэрчлэн үүсээд бараг жил шахам болсон энэ маргааныг өнгөрөгч сард Хан-Уул дүүргийн шүүх авч хэлэлцэх байсан юм. Харин Ц.Нямдорж эрхэм  шүүх бүрэлдэхүүнд хэргийг харъяаллын шүүхэд шилжүүлэх  хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг хүлээн авч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болсон. Тэгвэл Чингэлтэйн шүүх хэлэлцээд Ц.Нямдоржийг уучлал гуйх ёстойг нотлочихжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг гүтгэсэн учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. 2012 оны хавар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тухайн үед ХЗДХ-ын сайд байх үедээ, мөн тэр үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгыг Солонгос, Хятадуудтай төмөр зам барих нууц гэрээ хийсэн хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдэж, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ талаараа ярилцлага өгсөн юм. Уг асуудлыг ор мөргүй гүтгэлэг болохыг тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Урьд нь Хан-Уул дүүргийн болон нийслэлийн шүүх Ц.Нямдорж сайдын уг үйлдлийг хууль зөрчсөн хэмээн үзэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Харин Ц.Нямдорж сайд уг асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасны дагуу энэ асуудлыг тус дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг буруутгаад байгаа мэдээлэл гэгчийн талаар эргэн харахад  “2012 оны гуравдугаар сарын 21-нд Ц.Нямдорж гишүүн хэвлэлийн бага хурал, “Сайд ба сэтгүүлч” телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн билээ. Харин түүний мэдэгдлийн дараа Х.Баттулга гишүүн байр сууриа илэрхийлэхдээ гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж мэдэгдээд нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн. Харин  Ц.Нямдорж гишүүнийг хэвлэл,мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм. Гэсэн ч Ц.Нямдорж гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан. Гэтэл  Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр батлачихсан.

 Харин Улсын Дээд шүүх өнгөрсөн оны  аравдугаар сарын 2-нд энэ асуудлыг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгсэн Ц.Нямдорж эрхэм харьяаллаа солих хүсэлт гаргасан билээ. Тэрээр Х.Баттулгын талаарх үгсийг Засгийн газрын ордонд хэлсэн учраас харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх ёстой гэж үзсэн юм билээ. Гэтэл харьяалал солиод ч түүний талд шийдвэр гарсангүй. Мэдээж Ч.Нямдорж эрхэм энэ шийдвэрйг эсэргүүцэх нь лавтай. Уг нь тэрээр Улсын дээд шүүхэд ихээхэн найдвар тавьж байсан байдаг. Ямартаа л хоёр шатны шүүхээс муу мэдээ сонссоныхоо дараа  “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна. 1997 оны үед М.Энхсайхан Ерөнхий сайд байхад би гүтгүүлсэн гээд 100 мянган төгрөгийн заргаа авч байсан түүхтэй. Ерөнхийдөө Монголын төр, шүүхийн систем дампуураад дууслаа. Тиймээс би Улсын дээд шүүхээр шийдүүлнэ” хэмээн ярьж байхав.

Гэтэл дахиад л түүнд таагүй мэдээ хүрч байна. Одоо эргээд хаана давж заалдахаа тунгааж эхэлсэн биз ээ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
luivarchind helii(182.160.43.251) 2013 оны 04 сарын 14

medeej shoron ene ih avilgiin hergiig huusan bn muu avilgach luivarchin

0  |  0
luivarchind helii(182.160.43.251) 2013 оны 04 сарын 14

medeej shoron ene ih avilgiin hergiig huusan bn muu avilgach luivarchin

0  |  0
luivarchind helii(182.160.43.251) 2013 оны 04 сарын 14

medeej shoron ene ih avilgiin hergiig huusan bn muu avilgach luivarchin

0  |  0
luivarchind helii(182.160.43.251) 2013 оны 04 сарын 14

medeej shoron ene ih avilgiin hergiig huusan bn muu avilgach luivarchin

0  |  0
unen(124.158.69.236) 2013 оны 04 сарын 12

huuli zavhruulagch avilgach novsh

0  |  0
zochin(85.218.60.11) 2013 оны 04 сарын 11

batylgiin unen nuur tsaraig ilchilsen hundee

0  |  0
NJI(202.179.10.150) 2013 оны 04 сарын 11

yAG VNEN ENXBAYARIIN ARAAS N YABUUL XOGIIN LUIBARCHIN

0  |  0
Zochin(86.66.173.93) 2013 оны 04 сарын 11

Chamaig bas shalgaad enhkbayariin araas yvuulnaa muu durvedee

0  |  0
sandag(49.0.200.240) 2013 оны 04 сарын 11

Naymdorj ug in muu hun l dee gehdee Battulgiin talaar helsen ug in batlagdaad bgaa shuu dee

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтEveryday.mn маш (49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтEveryday.mn маш (49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
zochin (49.0.199.154) 2013 оны 04 сарын 11

uuchlal guih l uldjee. Tiim khun chanar baigaa bolov uu 91009159 ezniig tanidag khumuus 89995336 ruu yaraltai zalgana uu

0  |  0
ДҮРВЭД АЯЛГА(183.81.169.21) 2013 оны 04 сарын 10

МЭНГЭТЭД ӨӨР ШАТ БАЙХГҮЙ УВС АЯЛГААРАЙ УУЧЛААРАЙ ГЭЖ ХЭЛЭХ Л ҮЛДСЭН ЮМ БИЛЭЭ

0  |  0
Шударга(122.201.18.28) 2013 оны 04 сарын 10

Хуулийн сайд байсан нямдорж манай хууль дампуурсаныг хэтэрхий оройтож мэд лээ. Та ийм болгосон.

0  |  0
taivan(202.179.28.34) 2013 оны 04 сарын 10

uivaagui amitan daa nyamdorj

0  |  0
Top