Хууль зүйн салбарын шинэчлэлийн доор хүний амь үнэгүйдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Ер нь юм бүхэн хоёр талтай гэж хүмүүс ярьдаг. Цаг хугацаа ч өөрийн гэсэн эерэг ба сөрөг талуудтай. Тэгвэл бидний амьдарч буй цаг хугацаа болоод манай улсад болж байгаа гэхээсээ илүүтэй болохгүй бүтэхгүй мэдээ мэдээлэл чих дэлсэх нь их болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Шүүх, хяналтын шинэчлэл гэх сүржин уриа лоозон газар авч түүнийг нь шинэчлэлийн Засгийн газар, Хууль зүйн сайд нь хийнэ гээд хэвлэл болгоны нүүрэн дээр дурайж байлаа. Гэвч тэрхүү шинэчлэл араасаа сөрөг үр дагаварыг дэндүү их дагуулж байна.

Тухайлбал, хууль зүйн салбарын хүрээнд хорих ангиудад нэлээд өөрчлөлт гарч байгаа тухай салбарын сайд нь завсар зайгүй ярьсан. Гэтэл саяханы мэдээллээр Хорихын нэгдсэн эмнэлэгт халдварт шар өвчин дэгдэж, гурван өвчтөн Халдвартын эмнэлэг рүү шилжжээ. Мөн нэг хүн сүрьеэгийн менингит тусч, өвчин нь хүндэрсээр амь насаа алджээ. Харамсалтай энэ явдлыг Хорихын нэгдсэн эмнэлгийн даргыг сольсонтой холбоотой гэж үзэх хүмүүс байна. Харин үүнийг тус салбарын сайд Х.Тэмүүжин болон ШШГЕГ-ын дарга Ядамдорж нар өнөөх шинэчлэлээ хийсэн байдлаар тайлбарласаар байгаа нь дэндүү хариуцлагагүй явдал болчихоод байна. Хүний амиар тогло гэж харицлагатай салбарыг дээрх хоёр эрхэмд хариуцуулаагүй нь ойлгомжтой. Хачин ч гэсэн энэ хоёр хүн ажил үүргийг хоршин гүйцэтгэснээс хойш хууль зүйн салбарт хар өдрүүд үргэлжлэх болсонд төрийн дээдэс анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dondog(203.91.117.4) 2013 оны 04 сарын 15

shinechlelees bolson zyil bish bainaa

0  |  0
nergui(178.115.250.127) 2013 оны 04 сарын 10

Hiih ystoi zub

0  |  0
Top