Хоёр толгойтой бүргэдэд шог зураачид хайртай

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Оросын Александр-II хаан 1857 оны 4 сарын 11-ний өдөр эртний билэгдлийг бодож Оросын төрийн сүлд хоёр толгойтой бүргэдийг батласан юм.

Төрийн хүндэтгэлийн оройд залардаг энэ эрхэм билэгдлийг шог зураачид эртнээс өлгөн авч санаагаа баяжуулж иржээ.

Гэхдээ Оросын 2  өөр бодлого зарчимтай санаа бодол зөрөлддөг “толгойг” голдуу шүүмжлээд  байх шиг байгаа юм.

Аль эрт XX зууны эхээр “хоймор залахад хийморь болж явсан” Ленин багшийг амьд сэрүүн байхад нь Тройцкийтэй хоршуулан зурж байсан шог зураг  түүхийн үзэл бодлын тоосонд чамгүй олон жил дарагджээ.

Ардчилал шинэчлэлийн дараа ч энэ сэдэв хуучирсангүй.1990-ээд оны эхээр “Үг”,”Ил Товчоо” сонинд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин “спикер” Руслан Хасбулатовтай хэрхэн зөрчил тэмцэлтэй байсныг Монгол зураач ажиглажээ.

Өнгөрсөн хавар Владимир Путинг Ерөнхийлөгчөөр сонгодсоны дараахан Оросын нэртэй “шаржист” Денис Лопатин  томоохон  үзэсгэлэнгээ  алс хязгаарын Камчаткад  гаргаадхсан чинь хэд хоноод хаачихсан юм.

Азаар ганц нэг зургийг нь веб сайтаас үзэж амжиж билээ.

 Вовка  Путинг олон янзаар зурсанаас гадна экс –Ерөнхийлөгч Дима Медведев төрийн сүлднийхээ хоёр толгойтой бүргэдийг нэг нэгээр нь салган гартаа  атгаад  хоол бэлдэхээр зэхсэн тогооч хувцастай  зогсож байна. Толгойн дотроос  нь Путин цухуйж  амттанаа хэрхэн “поорцлох”-ыг сануулж буй мэт сонирхолтой зургийг санаж байна.

Хаа очиж манайд шог зургийн шагнал нь хариугүй болохоос энд тэнд үзэсгэлэн мүзэсгэлэн очиж хаагаад дуудан цагдаад байдаггүй юм шүү.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pp(122.201.18.192) 2013 оны 04 сарын 12

22.96 gej micheel uuruu yu

0  |  0
Top