Санкт-Петербург хотын дотор ердийн тээвэр 60 биш 90 км\цаг хүртэл хурдтай явах асуудлыг тус тойргийн депутат Елена Киселева идвэхитэй дэмжиж байгаа юм.
Хэрвээ түүний төсөл санаачлага дэмжигдвэл Коллиний замаас эхлэн дээр дурдсан хурдтай давхиж болох юм.
Одоогоор тус хотын ЗЦГ-тай харилцан тохиролцон Софийн гудамжинд 90 км\цаг хүртэл хурдтай явахыг туршилтаар зөвшөөрөөд байгаа ажээ.
Гэхдээ замын түгжрэл, ачааллаас шалтгаалан хурд тохируулах заалтууд өөр өөр хэмжээтэй байх юм.
Жишээ нь Рябов, Пулковын замаар 90 км\цаг,Москвагийн өргөн замаар 80 км\цаг хүртэл хурдалж болох юм.
Харин төлбөртэй хурдны замаар 130км\цаг хурдлах дүрэмд өөрчлөлт орохгүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Yamar hot gedgee todorhoi bichmeer yum daa