Халуун үйл явдлууд ба хаврын синдром

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

МАН

Улстөрийн ууган хүчний хувьд санаачлагч байх ёстой. Тиймдээ ч УИХ-ын намрын чуулганы үеэр бичгийн цаасан дээр “өнгө” бүрийн лоозон бичиж, буйдантай суулт зарлаад амжсан билээ. Хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимсэн эл суулт нь “Буйдантай суулт” гэх нэр томъёог авсан юмдаг. Гэвч хэзээний хүний халаас руу “гараа шургуулдаг” гэх муу нэрийг зүүсэн нөхдүүд нэгэн цагт тохой нийлүүлэн сууж асан Л.Гүндалайгийн патентыг хулгайлсан хэрэгт орж арай л шүүхийн хаалга татаагүй. Тэднийг буйдантай суулт зарлаж ийн мунгинаж суух зуур УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэдэнд баяр хүргэхийн хажуугаар миний патентыг хулгайлсан хэмээн хэвлэлийнхэнд “матаад” амжсан юм. Ямарч  байсан МАН-ынхан “Буйдантай суулт”-ны эзэд болж чадсан л юм.

Гэтэл “Ууган хүч-Ууган хүү”-гийн анхдагч байх адал явдал үүгээр дууссангүй. УИХ-ын хаврын чуулганы шилийг даруулан “Сугадалцаантай жагсаал” гэгч цоо шинэхэн жагсаалыг санаачилсан анхдагч болж, өөрсдийн нэр дээр патенталлаа. Сүх жанжны талбай дээр болсон эл жагсаалын гол сүр хүч нь улстөрч эрчүүдийн сугадалцаан байв. Үүнээс гадна тус намын залуу боловсон хүчин гэгдэх “Хас”-ын Ч.Ганхуяг, “МАК”-ын Н.Номтойбаяр, “Эрдэнэт”-ийн Отгонбилэгийн хүү Содбилэг нарын гял цал ганган дэгжин “Zegna” брэнд ч олны нүдэнд содон туссан. Уг нь жилээс жилд жагсаал цуглаан болж байдаг ч эдэн шиг ийм хувцастай ганган залуус жагсдаг гэдгийг манайхан мэддэггүй байсан байх. Үүнээс гадна тэдний “G Class Mercedes Benz” маркийн тас хар өнгийн машинуудаа талбайн захад эгнүүлэн тавьсан нь ёстой л сүр хүчийг үзүүлж байгаа бус уу. Энэ мэтээр МАН-ыханы хаврын синдром жинхэнэ утгаараа хөдөлж, үүн дээр нь Н.Алтанхуяг сайд ч давч нэмэд амжив. Энэ нь МАН-ынханы хувьд тунчиг сайхан өгөөш болж өдгөө Н.Алтанхуяг сайдыгаа огцруулна хэмээн “сэрж” эхэллээ.

АН

АН-ын гол рольд тоглогч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хаврын синдромыг тойрсонгүй. Хаврын чуулганы нээлтэн дээр жинтэйхэн үгийг хатуухан хэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит шоу төдийгүй өрсөлдөгч рүүгээ шидсэн “чулуу” хэмээн үзэх хүн дэндүү олон байна. Түүний амнаас унасан үг бүр моодонд орж, хэрэг түвэгт нэр хавчуулагдсан болон энд тэндээс хэд гурван төгрөг авлигад авчихсан нөхдүүдийн хувьд “эмгэнэл” уншиж байгаатай ялгаагүй сонсогдсон байх.

Ерөнхийлөгчийн үгнээс гадна ууган хүчнийхний “Сугадалцаантай жагсаал”-ын дуулиан намжиж амжаагүй ид дүрэлзэж байх үед Бурхан Халдун ууланд төөрөгсөдийн адал явдал даарин дээр давс нэмчихлээ. Нар унасан нал шал өдрүүд эхлэж намаг шалбааг болохоос урьтаж Бурхан Халдунд авирах гэсэн нь талаар болж төөрөгсөд нэр зүүчихлээ. Гэхдээ л намын баярын авиралт нь угтаа  намуудын талхилцааны асуудлыг цэгцэлж, буурь сууриндаа бат үлдэхийн төлөө хийморио сэргээж, буян заяагаа даатгах байсан юм бус уу.

Эдгээр топ адал явдлуудаас гадна УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц данс илэрсэн явдал намуудын синдромыг их хөдөлгөсөн байх. Өө сэв эрж, өгөөш шидэх гэсэн сөрөг хүчний хувьд том олз. Одоо чулуу болгох л дутуу байгаа.

Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэж намын ганц хатуу самар болсон Ц.Нямдорж ах нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан хэргээр “Женко”-гоос уучлал гуйх хэрэг гарах нь. Баргийн хүнээс уучлал гуйдаггүй хатуу самар, тэнгэрийн амьтан газар бууж байгаа нь энэ. Бараг анхны тохиолдол байх. Тээр жил УИХ-ын дарга байхдаа хууль муулийг ор дэрэнд, онгоц гээд ер нь явсан газраа л засчихдаг төдийгүй ёсчилсон хуулинд гар хүрсэн асуудлаар УИХ-ын даргын албан тушаалаас буухдаа “Уучлаарай” гэж хэлээгүй юмдаг. Харин ч УИХ-ын даргын суудлаа өгөхгүй хэмээн сар гаруй гүрийсний эцэст арга буюу өгч байв. Ийм л “гүргэр” нөхөр одоо УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйж улалзах нь.

ИЗНН

АХ нар ийн түжигнэж байхад Иргэний зориг-Ногоон намынхан ч гараа зөрүүлэн тэвэрч, тархиа амрааж суусангүй. Нам доторх халаа сэлгээ, хатуу тулаан ид үргэлжилж байна. Өнгөрөгч амралтын өдөр тус намын Үндэсний хорооны хурал болж, ИЗНН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгочихож.

Тус намын Үндэсний хорооны хурлаар өмнө нь тус намын дэд даргаар ажиллаж байсан Х.Бат-Ялалт өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Сүүлийн үед “өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар” ажлаа өгөв гэдэг үг ч моодонд орж байна. Иргэний шударга шүүгч яагаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болов гэдэг нь их сонирхолтой. Түүнээс биш шударга шүүгч Х.Бат-Ялалт гэдэг хүн сонин биш. Яагаад гэвэл хавар болгоны синдромыг тойрдоггүй дайрдаг хүмүүсийн нэг л дээ.  

Үүнээс гадна санал хуваалт явуулахад олонх нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Жаргалд итгэл үзүүлэхгүй гэсэн байх юм. Гэхдээ энэ удаа ил санал хураалтаар шүү. Уг нь нууц санал хураалтын жинхэнэ мөн чанар энэ байдаг. Унагаая л гэсэн бол нууц санал хураалт явуулдаг. Дүн нь ч тодорхой. Ер нь амар аргаар асуудлыг шийдэж байна гэсэн үг.

Ингээд шинээр дарга болж байгаа нөхдүүд ногоон гэрлээр томилдогдсон нь эл намын хаврын синдромын гол тоглолт байлаа. Ц.Ганбатыг ерөнхий нарийн бичгийн даргаар, дэд даргаар М.Түмэнжаргалыг томилсон гэдгийг уншигчид мэдэж буй биз ээ. Харин хаврын синдромын халаа сэлгээ дараагийн удаа хөдөө орон нутгийн нэгуүүд рууга чиглэнэ гэх юм билээ.

МАХН

МАХН-ын хувьд асуудал товч бөгөөд тодорхой. Тус намын гол асуудал нь мэдээж хэрэг намын дарга Н.Энхбаярын эрх ашиг. Эрүүл мэнд, эс генийн асуудлаар нь хэсэг  тоглолт хийсэн ч тусыг эс олж, өдгөө оюун ухааныг нь хаах гэж байна хэмээн синдромтож байгаа энэ намынхан. Учир нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт шашны ном оруулахгүй гэх “лүндэнг” Хууль зүйн сайд буулгасан юм байх. Энэ нь Н.Энхбаярын оюуныг хоослох гэсэн башир арга хэмээн намынхан нь үзэж байгаа. Ужиг хууч өвчин хаврын цагт илүү хөдөлдөг болохоор энэ намын хаврын халуун үйл явдлууд ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндээр үргэлжилж магадгүй.

Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр Everyday.mn маш сонирхол(49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр Everyday.mn маш сонирхол(49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр Everyday.mn маш сонирхол(49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.137.228) 2013 оны 04 сарын 11

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Top