Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бусад сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Тоомас Лукк нь 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан бөгөөд БНХАУ-аас манай улсыг хавсран суух юм.
Сэтгэгдэл ( 0 )