Туркийн Ерөнхий сайд ирж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар энэ сарын 11-12-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхах юм байна.

Рэжэп Тайип Эрдоан эрхэм нь Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Түүнийг хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн юм билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(122.201.18.193) 2013 оны 04 сарын 11

Neg muu tureg iree l biz..yu ni surtei yum be...

0  |  0
Top